Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Нямхүү: Транзит нислэгээр ирсэн иргэдээс 5 хүнийг сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дархан-Уул, ХӨСҮТ-ийн лабораторт нийт 217 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүсээс 5 хүнийг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Бидний хувьд аюул өнгөрөөгүй. Өмнө маань байна. Өнөөдөр дээрх хүмүүсийн эхний шинжилгээг хийнэ. Шинжилгээний хариуг маргаашийн хурлаар мэдээлэх байх.

Бид Франкфуртын онгоцоор ирэх иргэд хүнд байх болно гэж тооцоолж байгаа. Энэ бол тооцоолол юм шүү. Тиймээс онцгой анхаарал тавьж ажиллах болно” гэлээ.

Хамгийн их уншсан