Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Орон гэргүй иргэдэд зориулсан халамжийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн байдгаас 84.6 хувийг эрчүүд, 15.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 46 хувь нь 18-45 насныхан, 43 хувь нь 45-59 насныхан, 9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг тусгаарлах байранд хамруулж, хоол хүнс болон хувцсаар хангах гэх мэт ажлыг зохион байгуулж ирсэн. 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон гэргүй иргэдийг байршуулдаг тусгай төвд одоогийн байдлаар 150 иргэн хамрагдаж байгаа нь хангалтнүй байгаа тул цаашид эдгээр иргэдэд анхаарч, тэдэнд зориулсан халамжийн шинэ төвийг  барьж байгуулах ажлыг энэ долоо хоногоос эхлүүлэхээр болсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Мөн тэрбээр “Дээрх иргэдийг тусгаарлалтад хэд хонуулаад гаргах бус тэднийг сургаж, дадлагажуулан нийслэлийн ногоон байгууламж, хот тохижилт зэрэг бүтээлч ажилд татан оролцуулж цалин хөлс олгох байдлаар аж ахуйн ажилд хамруулж, нийгэмшүүлэх шаардлагатай байгаа учир ийнхүү орон сууц барих ажлыг эхлүүлж байгаа” гэлээ.  Энэхүү орон сууц нь нийт 1905 метр квадрат, 250 хүнийг байршуулах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан