Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 41 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн билээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”Нийт таван лабораторид 307 хүнд шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д тусгай үүргийн онгоцоор ирсэн 275 хүн, Дорнод аймагт тандалтын зорилгоор хийгдсэн зургаан хүнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 26 жолоочид хийсэн шинжилгээнээс мөн коронавирус илрээгүй. Харин 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг иргэнд давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 41 боллоо. Үүнээс 13 хүн нь эдгэрч гарсан байгаа. Манай ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан Туркийн иргэн эдгэрээд өнөөдөр дараагийн хяналтын байр руу шилжиж байна. 33 хоног эмчилгээ хийлгэсэн. Ингээд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэсэн гадаадын бүх иргэн эдгэрч гарсан гэсэн үг" гэлээ.

Хамгийн их уншсан