Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 42 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “215 оронд бүртгэгдэж, 270 мянган иргэн нас барлаа. Улсын хэмжээнд 987 хүн ажиглалтад байна. Өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. АНУ-аас COVID-19 халдвар авсан нэг иргэн ЭМЯ руу холбогдож зөвлөгөө авлаа” хэмээн мэдэгдсэн юм. Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”ХӨСҮТ болон Дархан-Уулын лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр тохиолдлуудад коронавирус илрээгүй. Сэжигтэй хоёр тохиолдолд шинжилгээ хийсэн. Нэгэнд нь коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Шинж тэмдэгүүд нь тодорхой илэрлээ. Толгой өвдөнө, хоолой хөндүүрлэнэ, хамар битүүрч нус их гарна, дотор муухайрна, бөөлжинө гээд бүхий л шинж тэмдэг нь тод илэрсэн. Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэн байгаа. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 42 боллоо. Үүнээс 13 хүн нь эдгэрч гарсан байгаа. Эмчлэгдэж буй нь 29 байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна” гэлээ.

Хамгийн их уншсан