Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Төрийн 600 албан хаагч ажилгүй болох уу

Эрх ямба эдэлж, төрөөс хангамж авдаг агентлагийн дарга нарын тоо 15-аар цөөрөх нь. Тэдний хувьд олонхи нь тушаал буурч, агентлагийг нь нэгтгэсэн аль нэг яамны газар, хэлтсийн даргын сэнтийд заларч магадгүй. Гэхдээ ажилтай байхын тулд тэд ажил мэргэжилдээ үнэнч, мэргэшсэн, ачаалал даах чадвартай гээд тодорхой шалгуур хангасан байх учиртай. Салбар хариуцсан сайд нарт л гэхэд, хоёр жил амрахгүй, өдөрт 12-оос дээшгүй цагаар ажиллана гэх мэт шаардлага тавьж байгаа.
Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж эхлээд буй төрийн бүтцийг тодорхой, цомхон, үр бүтээлтэй, хариуцлагатай болгох ажилд ард түмэн ам сайтай байна. Өмнөх Засгийн газар 11 яам, 42 агентлагтай байсныг өөрчлөн, яамдын тоог таваар нэмж, агентлагийн тоог 15-аар таналаа.
Татан буугдах буюу яамдад нэгтгэх агентлагт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Удирдлагын академи, Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Төмөр замын газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Эрчим хүчний газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар багтаж байна. Эдгээр агентлагийг аль яаманд нэгтгэх нь эхнээсээ тодорхой болжээ. Тухайлбал, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд, Биеийн тамир спортын газрыг Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд, Эрүүл мэндийн газрыг Эрүүл мэндийн яаманд, Ойн болон Усны газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд, Төмөр зам, Авто тээвэр, Авто замын газрыг Зам тээврийн яаманд, Жижиг дунд үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн яаманд, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрыг Гадаад харилцааны яаманд нэгтгэж байгаа.
28 нь агентлагийн нэгийг нь шинээр байгуулж буй. Энэ нь Худалдан авах ажиллагааны газар буюу тендер зарлах агентлаг.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг агентлагийн тоог цөөлөх шалтгаанаа ажлын давхардал арилгах, чадварлаг, цомхон бүтэц бий болгох зорилготой. Агентлагийн тоог цөөллөө гээд албан хаагчдыг ажлаас нь халахаа урьтал болгохгүй хэмээн мэдэгдсэн юм. Гэвч агентлагуудын тоог танаснаар 600 орчим албан хаагч ажилгүй болох нь гэсэн яриа гарч байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас энэ талаар одоохондоо ямар нэг мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй байна. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн төсөлд тусгаснаар дээрх агентлагуудыг яамдад нэгтгэснээр зарим орон тоо давхардах учир 600 орчим хүн ажилгүй болно гэсэн дүн гарсан тухай хэлэх нэгэн ч байгаа юм.
Ажилгүй болох магадлалтай, эсвэл өөр байгууллагад шилжих хүний тоо татан буугдахаар болоод буй Эрчим хүчний газарт 93, Ойн газарт 24 ажилтан, Усны газарт 34, Биеийн тамир спортын газарт 77, Төмөр замын газарт 57, Эрүүл мэндийн газарт 119 байгаа тухай мэдээлэл ч түгэх болов.
Бусад улс орны жишгээс харахад, ингэж бүтцийн шинэчлэл, өөрчлөлт хийхэд ажилчдын тодорхой хувь нь цомхотголд ордог жишигтэй гэдгийг ч учир мэдэх зарим хүн хэлсэн. Ингэхдээ цомхотголд орсон ажилтандаа нөхөн олговор олгох, дахин давтан сургалтад хамруулах, цаашдын амьдралын баталгааг нь бий болгох гэх мэт эрх зүйн тодорхой зохицуулалт байдаг аж.
Хэрэв манай улсад дээрх тооны төрийн албан хаагч ажилгүй боллоо гэхэд тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй. Энэ талаар хэн ч, юу ч хэлээгүй байна. Харин албан хаагчдын олонхи нь ажлаас халагдана гэсэн айдас, түгшүүртэй өдөр хоногийг өнгөрөөсөөр...
Манай улсын Хөдөлмөрийн тухай хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага болон салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэсэн заалт бий. 600 хүнийг ажлаас нь халах нь үнэн л юм бол хуулийн энэ зохицуулалтыг ашиглана. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчийн дундаж цалин 600 мянган байгаа төгрөг. Агентлагуудад ажиллаж байсан 600 албан хаагч ажилгүй болбол, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэдэнд хамгийн багаар бодоход нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох юм. Ингээд тооцоолж үзэхэд, 360 сая төгрөг шаардлагатай байна.
Мэдээж, төрийн албан хаагчдын цалинг он дуустал төсөвт тусгадаг. Хэрэв 600 хүн ажлаас халагдвал, төрийн албан хаагчдын цалин ч хэмнэгдэх нь.
Odoo yaya gehew ,daraagiinh n humuus ch ariin haalga,awilgalaar ajild oroh um bol dahiad l uum arga hemjee awah heregtei...

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
2012.09.13