Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Хунан констракшн инженеринг групп” ХХК-иас 5000 ширхэг амны хаалт хандивлалаа

БНХАУ-ын “Хунан констракшн инженеринг групп” ХХК-иас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж, нэг удаагийн 5000 ширхэг амны хаалт хандивлалаа. Тус группийн төслийн дэд захирал Тан Ху амны хаалтыг хүлээлгэн өгөх үеэрээ “Манай байгууллага Монгол Улстай нягт хамтран ажилладаг. Өмнө нь “ДЦС-4”-ын өргөтгөлийн ажлыг хийж байв. Одоо бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн цахилгаан станцын өргөтгөлийг хийж байна. Шинэ коронавируст халдвар дэлхий дахинд аюул авчирч буй энэ үед хөрш орондоо дэмжлэг үзүүлэх нь бидний хийх ёстой ажил” гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва зочдыг хүлээн авч уулзаад “Цар тахлын эсрэг Монгол Улс хариуцлагатай ажиллаж байгаа. Тахлыг дотооддоо алдаагүй цөөхөн улсын тоонд Монгол орж байна. Монголын ард түмэн төр засгийнхаа шийдвэрийг сайтар дагаж байгаа. БНХАУ-д үүссэн нөхцөл байдлыг сонсоод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга очсон. Өгье гэвэл нэгээс эхэл гэдэг үг бий. Та бүхний анхаарал тавьж буйд талархаж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжих байх” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан