Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Буриадын боловсролын яам манай оюутан, сурагчдыг хуурай хүнс, усаар хангахаар болжээ

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүд хотод суугаа Ерөнхий консулын газар Буриадын Шуурхай штаб /Буриадын яамдын төлөөлөл оролцсон/-тай өчигдөр орой видео хурал хийж, хоёр улсын хилээр Монгол иргэд, оюутан, сурагчдыг хэрхэн нэвтрүүлэх, тээвэрлэх, халдвар аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар ярилцсан байна. Буриадын боловсролын яам манай оюутан, сурагчдыг тээвэрлэх, аян замын хуурай хүнс, усаар хангахаар болж, бусад хотоос ирэх монгол иргэдийг зөвхөн улсын хил нээх хоёр өдөр саадгүй нэвтрүүлэх, сэжигтэй тохиолдол гарвал тусгаарлахаар болжээ. Эрхүүгээс Наушигт ирсэн иргэдийг Хиагт боомт хүртэл тээвэрлэх асуудлыг Ерөнхий консулын газрын саналын дагуу шийдсэн байна. Бусад иргэд өөрсдөө хувийн болон Улаан-Үдийн авто вокзал дээрээс шугамын автобусаар зорчихоор тохиролцжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан