Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Баянзүрх дүүрэг ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ариутгал, гэр хорооллын нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна.                                                    

 Тодруулбал, дүүргийн 22 хорооны 786 өрх, 23 хорооны 1209 өрхийн нүхэн жорлонг ариутгасан бол нийт 37.200 м.кв  нийтийн эзэмшлийн зам, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна. Дүүргийн хэмжээнд нэн шаардлагатай 3000 өрхийн нүхэн жорлонг ариутгахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 1995 өрхийн нүхэн жорлонг ариутгажээ. АриутгалыгЖавелион 0,06 хувийн уусмалаар нүхэн жорлонгийн эргэн тойрон болон дотор, гадна талбайд тусгай зориулалтын багажаар 4-6 атм даралтаар  мананцар үүсгэн шүршиж Гипохлорид кальци 0,5 хувийн сүүн уусмалыг 2 литрийн хэмжээтэйгээр нүхэн жорлон болон бохирын цооногийг халдваргүйжүүлж байгаа юм. Дашрамд, НҮБ-ийн Хабитат төслийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд дүүргийн 9-р хорооны 2064 өрхөд ариутгалын бодис тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан