Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШИЛСОН ГУРВАН ШАЛТГААН

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 9 цагт хянан хэлэлцэж дараах үндэслэлээр хойшлуулав. Үүнд:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас,

2. Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй,

3. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 9. 00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан