Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
60 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ “НАЙРАМДЛЫН ТӨГӨЛ” БАЙГУУЛАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, Нийслэлийн ЗДТГ, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа.

Гадаад харилцааны сайд хэлсэн үгэндээ 60 жилийн тэртээ эхлүүлсэн манай хоёр орны найрамдал батжин бэхжиж ирснийг тэмдэглээд энэ нөхөрлөлийн тод илэрхийлэл болсон мод тарих бүтээлч үйлсэд хувь нэмрээ оруулсан байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.

Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар оролцож үг хэлэв. Мөн Монгол, Кубын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Хамба лам Ч.Дамбажав, хоёр орны хамтын ажиллагааны баганыг түшилцэж, түүхийг бичилцсэн үе үеийн Элчин сайд нар, ахмад дипломатууд, Кубад суралцаж төгссөн 180 орчим оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж бэлэгдлийн 60 мод суулгав.

Манай улс Латин Америк тивийн орнуудаас хамгийн түрүүнд Куба улстай дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан