Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг бүртгэж байгаа талаараа өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.

Энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

“Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр, 26, 27-ны өдрүүдэд “Наушки – Сүхбаатар” боомтоор ОХУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийг татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 50000 төгрөг буюу нийт 1050000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан төлсөн байх шаардлагыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тус тус тавьж байгаа болохыг анхаарна уу.

Тайлбар:
- Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
- Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.” гэжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан