Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"МОНГОЛ УЛСЫН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" КАТАЛОГИЙГ ХЭВЛҮҮЛЛЭЭ

Монголбанк хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Монголчуудын соёлын үнэт зүйлсийг судалж шинжлэх, баяжуулах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран Монголбанкны Эрдэнэсийн сан болон манай улсын музей, номын сан, зарим сүм хийд, хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж байгаа хосгүй гайхамшигт ховор нандин дурсгалт зүйлсийг нэгтгэн “Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталогийг хэвлүүлж, та бүхэндээ өргөн барьж байна.

2015 оны байдлаар Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байгаагаас тус каталогид археологийн судалгаагаар илэрсэн, түүхийн олон үед холбогдох ховор олдворууд, буддын шашны нарийн ур хийцтэй бурхан шүтээний зүйлс, угсаатан ястны ахуй соёлыг илэрхийлэх төрөл бүрийн үнэт дурсгалт зүйлс болон түүхэн бие хүний холбогдолтой нэн ховор 307 ширхэг бүтээл, дурсгалуудыг дээжлэн гэрэл зураг, товч тайлбарын хамт багтаав.

Уг бүтээл нь Эрдэнэсийн сангаас эрхлэн гаргаж буй зургаа дахь бүтээл бөгөөд анх удаа өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монголчуудын соёлын өвд хамаарах түүх, соёлын ховор нандин, хосгүй гайхамшигт дурсгалт зүйлсийн гэрэл зургийг цуглуулж, нэгтгэн хэвлүүлснээрээ онцлог юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан