Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Жолоочийн даатгалд амжиж хамрагдах нэг сарын л хугацаа үлдлээ
Жолооч та тээврийн хэрэгслээ даатгуулсан уу. Хэрэв даатгуулж амжаагүй бол одоо танд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.
 Энэ оны эхнээс хэрэгжиж буй Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө тээврийн хэрэгсэл бүрийг даатгалд хамруулсан байх ёстой. Хэрэв энэ хугацаанд амжиж даатгуулаагүй тохиолдолд аравдугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцохыг хориглоод зогсохгүй даатгалд хамруулах хүртэл нь тээврийн хэрэгслийг тань журамлаж, зардлыг нь төлүүлэх юм байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолоочид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх торгууль оногдуулах ажээ. Энэ нь 140 мянган төгрөгөөр хэмжигдэх юм.  Тиймээс хуулийн хугацаанаас өмнө амжиж дурын даатгалын компаниар дамжуулан Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж болох юм.  
Өнгөрсөн долдугаар сарын байдлаар жолоочийн даатгалын гэрээгээ байгуулсан 178 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна. Үүнээс  152 мянга нь хувь хүн, 23 мянга нь хуулийн  этгээд, 2700 гаруй мэргэшсэн жолооч байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан