Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Замаа сэтгэлээсээ зас, хөрөнгө мөнгөнд санаа зоволтгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батбаяр нарын хамт Улаанбаатар хотод хийж буй зарим зам засварын ажилтай танилцлаа. Тэрээр Яармагийн гүүрнээс Нисэх, Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, Энхтайвны өргөн чөлөөний зүүн хэсэг, зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон Чулуун Овоо,  Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.1 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцсан юм.     
Иргэдийг хамгийн их бухимдуулж, цаг хугацаанаас нь хумсалдаг замын түгжрэл, зам засварын ажилд шинэчлэлийн Засгийн газар нэлээн анхаарал хандуулж байгаа. Анх Ерөнхий сайдыг ажлаа авахад хотын хэмжээнд барьж, засч байгаа 17 замын ажилд шаардлагатай байгаа 130 тэрбум төгрөгийг шийдэж өгөхийг хотын дарга Э.Бат-Үүл хүсчээ. Үүний дагуу Ерөнхий сайд ч хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгсөн учир өдгөө дээрх замыг засч байгаа компаниуд ажилдаа ороод байна. Тиймээс цаашид Засгийн газар хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаахгүй бөгөөд зам засч, барьж байгаа компаниудыг ажлаа сайн хийж, хамгийн гол нь сэтгэлээсээ, чанартай хийж, хугацаанд нь хүлээлгэж өгөхийг Ерөнхий сайд хүссэн юм.
П.Ариун
   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан