Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед иргэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд Нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хэлтэс хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 10-наас эхлэн завьт болон голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Минж үржүүлгийн газар хүртэл хөдөлгөөнт, завьт эргүүл ажиллаж буй юм. Энэ арга хэмжээ нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, усны ослоос аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийх зорилготой юм.

Эх сурвалж: ОБЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан