Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж, 204 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийлээ. 336 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин гурван хүнд коронавирус илэрлээ.  Тухайлбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн,  Монгол Улсын 32 настай  иргэн гээд гурван жолоочид илрээд байна. Тэднийг өнөөдөр ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэлсэн байгаа.

Тусгай үүргийн онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Бүгдэнд нь коронавирус илрээгүй.

Мөн өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 204 болсон бол эдгэрсэн хүний тоо нь 132.

Эмчилгээнд байгаа 72 хүний  67 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна” гэлээ.

Хамгийн их уншсан