Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Налайх дүүргийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотод нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг  бол агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн хангамжаар хангах асуудал. Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилгад суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх зорилгоор 200-300 нэгж талбарт инженерийн дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.                                                         
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 118 дугаар тогтоолоор дэд бүтцийн төсөл хэрэгжих 16 байршил батлагдаж, эхний байршил болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 220 нэгж талбар, 14 га газрыг хамран, цахилгаан, дулаан, халуун хүйтэн усны хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламж бүхий явган хүний болон засмал зам, камержуулалт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий Дэд бүтцийн төвийн төсөл амжилттай хэрэгжин, улсын комисс хүлээн авч, ашиглалтад орон, үйл ажиллагаа нь жигдрээд байна.   

Энэ удаа нийслэлийн Налайх дүүргийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.0 га газрыг хамруулан инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ Уг төслийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.Тус төсөл хэрэгжсэнээр Налайх дүүргийн I дүгээр хорооны Баянзүрх хэсгийн 201 айл өрх халуун хүйтэн ус, цахилгаан дулаанд холбогдохоос гадна бохир усны шугамд холбогдоно. Мөн төслийн хүрээнд ариутгах татуургын төв шугамын өргөтгөлийг ажил хийгдэх ажээ. Ингэснээр дүүргийн хэмжээнд тулгамдаад байгаа инженерийн дэд бүтэцтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой боллоо.
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан