Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ОБЕГ :ОБ-ын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх “Хариу нэхээгүй тус” аяныг өрнүүлжээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой “Хариу нэхээгүй тус” аяныг өрнүүлж байна.

Энэ хүрээнд тус ангид 23 дах жилдээ ажиллаж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч М.Ганзоригийн байшинг бүрэн засварласан бол аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ган-Эрдэнийн байшинд 4х5 хэмжээтэй залгааг шинээр барьж өгчээ.

Мөн ангиас зохион байгуулсан засвар, тохижилтын ажилд идэвх санаачлагатай оролцсон аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Гансүхийн байшингийн хуучин гурван цонхыг шинэ вакуум цонхоор сольж, засварын ажлын гол багаж болох компрессорыг бэлэглэсэн байна.

Түүнчлэн 18 жил үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Магнайбаярын нийгмийн асуудлыг аймгийн удирдлагуудад танилцуулж, иж бүрэн таван ханатай гэр олгосон аж.

Эх сурвалж: ОБЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан