Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ОБЕГ: Сураггүй алга болсон хоёр хүний мотоциклыг Хёрхон голын эргээс олжээ

Хэнтий аймагт сураггүй алга болсон 39 настай эрэгтэй, 5 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар тус багийн харьяат малчин 39 настай эрэгтэй Б, 5 настай эмэгтэй С нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр энэ мягмар гарагт буюу зургаадугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 06:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд зургаадугаар сарын 23-ны өдрийн 22:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургаадугаар сарын 24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хёрхон голын эргээс олсон.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 05:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн хэсэг, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Баруун-Эрэг гэдэг газраас Хоргойт гэдэг газар хүртэл 35 км-т Хёрхон голын эрэг дагуу явганаар самналт хийж, таван удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Өнөө өглөө /06.26/ үүрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан