Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлоод байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. УИХ-д өргөн бариад байгаа хуулийн төслөөр бол орон нутгийн сонгуулийг парламентын сонгуультай адил холимог тогтолцоогоор, гэхдээ иргэдийн төлөөлөгчийн тоог орон нутгийн хүн амд нь тохируулан тогтоохоор төлөвлөөд байгаа юм. Мөн сум багийн Засаг дарга нарыг орон нутгийн иргэдийн саналаар томилох санал явж байгаа юм.
Харин УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд орон нутгийн сонгуулийг хуучин буюу тойргийн тогтолцоогоор нь явуулах саналтай байгаагаа илэрхийлж хуулийн ажлын хэсэгт өөрийн төлөөлөл болгож УИХ-ын гишүүн Су.Батболдыг оруулахаар саналаа өгөөд байгаа юм.
УИХ-ын нөгөөдөр эхлэх ээлжит бус чуулганаар бас УИХ-ын тухай хуулийн намын бүлэг байгуулах тухай заалтад өөрчлөлт оруулж өнөө болтол бүлэг байгуулж чадаагүй яваа МАН-ыг УИХ-д бүлэгтэй болгож магадгүй юм. УИХ-ын тухай хуулийн “УИХ-д 8-аас дээш суудал авсан нам эвсэл нь бүлэг байгуулах саналаа УИХ-ын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор ирүүлнэ” гэсэн заалтыг өөрчлөх хуулийн төслийн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өргөн бариад байгаа юм.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл