“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Олимпийн медальтнууд Засгийн газрын мөнгөн шагналаа гардав
БАЯР ХҮРГЭЕ
Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр, хүрэл медальт С.Ням-Очир болон тэдний дасгалжуулагч нар Засгийн газрын мөнгөн шагналаа гардаж аваад байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зуны олимпийн XXX наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарт мөнгөн шагналыг нь гардууллаа. Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын журамд заасны дагуу Н.Төгсцогт 60 сая, У.Мөнх-Эрдэнэ 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Ганзориг 45 сая, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг 30 сая, дасгалжуулагч З.Дүвчин 15 сая төгрөг гардлаа.

Манай тамирчид Лондонгийн олимпод хийморьтой оролцож, таван медаль авчирлаа. Нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор Монгол улс дэлхийд долдугаарт жагсаж байна. Энэ бол монголчууд бидний хүч чадал, бяр тэнхээ, оюун ухаан ямар болохыг харууллаа. Хүч чадал бяр тэнхээг Монгол хүний оюун ухаантай хослуулж чадаж байж ийм амжилтад хүрч байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр эх орныхоо нэрийг олон улсад мандуулж, олимпийн медаль авч түмэн олноо баясгасан тамирчин, дасгалжуулагч нарт дахин талархал илэрхийллээ.
Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар дэмжсэн. Энэ зарлиг хүүхэд залуусыг их спортод урин дуудсан дуудлага болж байна. Та нар минь улам сайн бэлтгэл хийж, улам сайн зүтгэж, улам их оюун ухаан зарцуулж их амжилт гаргаарай гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Purevdashiin Jamsran
Tamirchiddaa tsaashdiin hicheel zvtgeld ni ulam ih uram zorig ugch amidrald ni az jargal sain saihan bvhniig husen erooe Mongol ulsiin tamirchidaa daraa daraagiin olimpiin naadamdaa amjilttai oroltsoj altan medaliig eh orondoo awchrahiig husen erooe tamirchid maan Mongol ulsiin baharhal yum shvv
2012.08.28
2012.08.28