Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
Ч.УЛААН: ГААЛИЙНХАН БИЗНЕСИЙН ЭРХ АШИГТ ХУТГАЛДАЖ, ШАН ХАРАМЖ ГОРЬДДОГ БАЙХ ЁСГҮЙ
Сангийн сайд өчигдөр салбарынхаа амин судас болсон газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гээд түүний хувьд хэзээний танил дотно байгууллага дөрвөн жилийн өмнө Сангийн сайдаар ажиллаж байсан тэрээр эдгээр байгууллага шинэчлэгдэж, их зүйл өөрчлөгдсөнд ихэд олзуурхав. 1912 онд Богд хааны зарлигаар анх байгуулагдаж байсан Гаалийн ерөнхий газар аравдугаар сарын 22-нд нэг зуун жилийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр хоног тоолж суугаа аж. Өнгөрсөн онд гэхэд, хоёр сая зорчигч, 25 сая ачаа, 300 мянган илгээмж нэвтрүүлжээ. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа төдийгүй нэг гаальчинд ногдох ажлын ачаалал 64 хувь хүртлээ нэмэгдсэн гэдгийг сайдад дуулгалаа.
Гаалийн ерөнхий газраар ороход хилийн боомтуудыг Улаанбаатар хотоос хяналтын дэлгэцээр хянаж суугаад тэрээр ихэд сэтгэл хангалуун байв. Хяналтын камераар давхар хянаж буй учраас гаалийн ажилчид хүнд суртал гаргах, машин энэ тэрийг шалгахгүй хилээр нэвтрүүлэх ямар ч боломжгүй аж. Хэрвээ ямар нэгэн зөрчил гарвал шуудхан л утас цохиж, дахин нягталж шалгахыг үүрэг болгодог байна. Хилийн боомтуудын хяналтын камерыг шилэн кабель болон хиймэл дагуул ашиглаж мэдээлэл дамжуулж байгаа гэнэ. Хиймэл дагуулаар дамжин ирж буй камерын дүрс гацах, тасалдах зэрэг дутагдал бийг гаалийнхан нуусангүй. Сангийн сайд өнгөрсөн баасан гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд болсон сэжиг бүхий зүйл хяналтын камерт бичигдсэн эсэхийг лавлалаа. ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав “Онгоцны буудал дахь бичлэг нь байгаа. Бичлэгийг нь хуулж авсан” гэсэн тойм төдий хариулт өглөө. Бодвол хэвлэлийнхэн байгаа учраас хамаагүй ярьсангүй бололтой. Үүний дараагаар Сангийн сайд хилийн боомтууд руу онлайнаар холбогдож удирдлагуудтай нь санал бодлоо хуваалцсан юм.
ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав “Улсын орлого бүрдүүлэлтийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Өнгөрсөн онд эдийн засгийн өндөр өсөлтийн жил байсан. Манай байгууллага 2011 оны эхний арван сарын байдлаар анх удаа нэг их наяд төгрөг төвлөрүүлсэн бол оны эцэст 1.4 их наяд болгон нэмэгдүүлсэн. Энэ онд их хүндхэн даалгавар оногдсон. Үүнд, гаальчдад сэтгэлээр унах, орлогоо бүрдүүлэхийн тулд аж ахуй нэгжүүдэд өндрөөр үнэлгээ хийх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй байна. Иймд 2012 оны төсвийн орлого бүрдүүлэлтийг 600 тэрбум төгрөгөөр хасч тооцох саналаа Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Хилийн боомтод ажиллаж амьдарч буй 600 ажилчны орон сууцны асуудлыг шийдэж өгнө үү. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрхзүйн зохицуулалт нэмж хийх шаардлагатай байна” хэмээн ярилаа.
Сангийн сайд Ч.Улаан “Гаалийн ерөнхий газар бол Сангийн сайдын хоёр гарын нэг. Төсвийн тулгуур хоёр баганын нэг. Өндөр тоо тавьсан гэж гомдоллох бус тэр хэмжээнд хүрч ажиллахын тулд хувь хүн бүр идэвх санаачилгатай ажиллах үүрэгтэй. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 1159.6 тэрбум төгрөг оруулах ёстойгоос 818.9 тэрбум буюу 72 хувийн биелэлттэй явж байна. Гаалийн байгууллагад танил тал, ар өврийн хаалгаар ажилд ордог, шударга бус томилгоо явагдсаар байгааг хүн бүр ярьдаг. Бизнесийн эрх ашигт хутгалдсан, шан харамж горьддог талаар шүүмжилсээр байна. Энэ бүхэнд та бүхэн дүгнэлт хийх учиртай. Бэрхшээл зовлон тоочиж байгаа хүн ажил хийхээс зайлсхийж байна гэсэн үг хэмээн ард иргэд ярьдаг. Сангийн сайдын хувьд чиглүүлж захирч ажиллах болно. Миний туслах Батхуяг гэж хүн энэ бүхэнд хяналт тавьж та бүхэнтэй холбоотой ажиллах юм. Төрийн албаны ажилтны эрхэм есөн зүйлийг хүн бүр зорилт болгон ажиллах хэрэгтэй” гэв. Ямартай ч Сангийн сайд маань ер нь харьяа байгууллагуудтайгаа хатуухан хандах нь зөв гэж бодож буй бололтой. Түүний энэхүү хатуухан үгний араас зүрхлэж асуулт асуух, санал хэлэх хүн олдсонгүй учир уулзалт өндөрлөсөн юм.
Сангийн сайд өчигдөр салбарынхаа амин судас болсон газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гээд түүний хувьд хэзээний танил дотно байгууллага дөрвөн жилийн өмнө Сангийн сайдаар ажиллаж байсан тэрээр эдгээр байгууллага шинэчлэгдэж, их зүйл өөрчлөгдсөнд ихэд олзуурхав. 1912 онд Богд хааны зарлигаар анх байгуулагдаж байсан Гаалийн ерөнхий газар аравдугаар сарын 22-нд нэг зуун жилийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр хоног тоолж суугаа аж. Өнгөрсөн онд гэхэд, хоёр сая зорчигч, 25 сая ачаа, 300 мянган илгээмж нэвтрүүлжээ. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа төдийгүй нэг гаальчинд ногдох ажлын ачаалал 64 хувь хүртлээ нэмэгдсэн гэдгийг сайдад дуулгалаа. Гаалийн ерөнхий газраар ороход хилийн боомтуудыг Улаанбаатар хотоос хяналтын дэлгэцээр хянаж суугаад тэрээр ихэд сэтгэл хангалуун байв. Хяналтын камераар давхар хянаж буй учраас гаалийн ажилчид хүнд суртал гаргах, машин энэ тэрийг шалгахгүй хилээр нэвтрүүлэх ямар ч боломжгүй аж. Хэрвээ ямар нэгэн зөрчил гарвал шуудхан л утас цохиж, дахин нягталж шалгахыг үүрэг болгодог байна. Хилийн боомтуудын хяналтын камерыг шилэн кабель болон хиймэл дагуул ашиглаж мэдээлэл дамжуулж байгаа гэнэ. Хиймэл дагуулаар дамжин ирж буй камерын дүрс гацах, тасалдах зэрэг дутагдал бийг гаалийнхан нуусангүй. Сангийн сайд өнгөрсөн баасан гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд болсон сэжиг бүхий зүйл хяналтын камерт бичигдсэн эсэхийг лавлалаа. ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав “Онгоцны буудал дахь бичлэг нь байгаа. Бичлэгийг нь хуулж авсан” гэсэн тойм төдий хариулт өглөө. Бодвол хэвлэлийнхэн байгаа учраас хамаагүй ярьсангүй бололтой. Үүний дараагаар Сангийн сайд хилийн боомтууд руу онлайнаар холбогдож удирдлагуудтай нь санал бодлоо хуваалцсан юм.

0 Сэтгэгдэл