Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг цахимаар гүйцэтгэх боломжтой болно

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний болон орон нутгийн зөвлөл, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, стратегийн хэрэгжилт, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн 4 тэргүүлэх чиглэл, 7 зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол улсад гарсан ахиц, үр дүнгийн талаарх мэдээллийг нэг дороос авч ашиглах боломжтой “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан” цахим хуудасны эхний шатны хөгжүүлэлтийг хийлээ.

Энэхүү цахим хуудсанд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, аймаг, нийслэл, хороо, дүүрэг сумдад хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хийсэн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг харах боломжтой.

Мөн Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 хуулийн этгээдийн мэдээлэл, хийгдсэн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, стратеги, тэдгээрийн хэрэгжилт зэргийг багтаасан.

Түүнчлэн гамшгийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гүйцэтгэсэн гамшгийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр тогтоолын дагуу гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг цахим болгож, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглахаас гадна гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн ерөнхий үнэлгээг цахимаар гүйцэтгэх боломжтой болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан