Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам” батлагджээ

 Коронавируст цар тахлын үед ажиллах хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чиглэл, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа, амрагч, байгууллага болон ажилтны хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг батлууллаа.

  Журмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, журмын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан байна.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн сѳрѳг нѳлѳѳллийг бууруулах тухай“, Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандарт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайдын 2019 оны А/150 дугаар тушаалаар батлагдсан “ Хөгжлийн жишиг хөтөлбөр” болон бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллахаар тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан