Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
З.Мэндсайхан: Дарханы арьс ширний цогцолбор эдийн засгаа төрөлжүүлэх, тэлэх том боломж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэхүү цогцолбор баригдснаар хөнгөн үйлдвэрийн салбарт шууд 2300, үйлчилгээ ханган нийлүүлэлтийн салбарт шууд бусаар 5000 гаруй ажлын байрыг шинээр бий болгох юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд мал аж ахуйн түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Газар дээр нь танилцахад дэд бүтцийн ажлууд ахицтай явж байна. Энэ цогцолбор бол эдийн засгаа төрөлжүүлэх, цар хүрээг нь өргөтгөх том боломж” гэлээ.

Монгол Улсын ажиллах хүчний 40 хувийг бүрдүүлдэг 288 мянган малчин, малын эрүүл мэндийн салбарын 1200 гаруй эмч, түүхий эдийн тогтолцооны 2400 гаруй иргэдийн амьдралд эдийн засгийн үр өгөөж авчрах төсөл юм.

Дархан арьс ширний цогцолборын хүрээнд үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүд нь жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадалтай байх юм.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажил явагдаж байна. 2020 оны 8 сараас эхний үйлдвэрийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

 

2 Сэтгэгдэл
Бохир усаа хараа голд шуусэн болж хаяхуу ягаад голын дээд хэсэгт хотынхоо бариваа дарханчууд голын эрэгтээ зугаалж зун д витаминаа авдаг бохирдохнээ
Дарханы яг хаана баригдаж байгаө вэ эхнийх нь энэ 8 сард орж амжих уу
Хамгийн их уншсан