Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: Сум, багт намчирхал бус өөрөө өөрийгөө удирдах ёс л хэрэгтэй
УИХ дахь намын бүлгүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд санал нэгдэхгүй байгаа. АН-ынхны хувьд холимог тогтолцоогоор явуулна гэсэн байр суурь илэрхийлж байгаа бол МАН-ынхан хуучин хэлбэрээр явуулна гэж буй. Тэгвэл бие даагчдын зөвлөл ямар байр суурьтай байгааг
УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.




-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд таны байр суурь ямар байгааг сонсох гэсэн юм. УИХ дахь хоёр гол намын хувьд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байна. Үүнээс болоод УИХ-ын Сонгуулийн тухай хууль шиг гацаа үүсч магадгүй болчихлоо?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд миний байр суурь хоёр намынхаас тэс өөр байна. Ерөнхийдөө үүнийг ард түмнээр хэлэлцүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын парламентын сонгуулийн хууль биш, орон нутгийн сонгууль. Орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсыг дэмжих ёстой байдаг. Өнөөдрийн гарч ирж байгаа байдлаар бол бидний санаа бодлыг сонсч, хэлэлцүүлсэнгүй. Хоёрдугаарт, энэ хууль бол намын орон нутгийг удирдах ёсыг л дэмжчих шиг боллоо. Хоёр намын хувилбар ялгаагүй ийм байна. Тэгэхээр аливаа сонгуульд намуудын нөлөөг бууруулах ёстой. Тэнд нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсыг хөгжүүлэхэд сонгуулийн утга учир байх ёстой. Өнөөдөр аймаг, сум, багт намчирхаж яах юм бэ. Түүний оронд тухайн орон нутагт ажиллаж байгаа иргэн олигтой цалинтай, ажилтай, эрүүл баймаар байна. Үүнийг төлөө ямар хаяг шошготой хууль батлах нь хамаагүй. Хамгийн гол нь тэр сумыг олигтой удирдаад явах хүнийг л гаргаж ирэх нь сонгуулийн гол зорилго. Намын листнээс оруулж ирнэ гэдэг бол хамгийн байж болохгүй зүйл. Нэг үгээр хэлбэл, энэ хууль намуудыг булшилж байгаа хууль. Өнөөдөр намчирхлаас ангид сонгож, сонгогдсон нь хариуцлага хүлээдэг л байх хэрэгтэй.
-Тэгвэл та өөрийнхөө санаа бодлыг тусгасан хуулийн төсөл өргөн барьж болдоггүй юм уу?
-Би хуулийн төсөл санаачлах бус одоо хэлэлцүүлэх хуульд өөрийнхөө санаа бодлыг тусгахаар ажиллана.
-Сүүлийн үед нэг сонгуулийн хууль батлах гэж Үндсэн хуульдаа гар хүрнэ. Засна, буруу байна гэж шүүмжлэх боллоо. Нэг үгээр хэлбэл, олонх болсон улс төрийн намууд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж улайрдаг болж. Үндсэн хуульд гар хүрэх болчихсон юм уу?
-Үндсэн хуульд нутгийн өөрөө өөрийгөө удирдах ёсыг дээдэлсэн байдаг. Би Үндсэн хуулийг хүндэтгэж ярьж байна. Гэтэл энэ улс төрийн намууд Үндсэн хуулиа өөрчлөнө л гээд байх юм. Багт намын хэрэг байна уу. Нэг айлын авгай, нөхөр хоёр намчирхаж, ах дүү, гол усаараа талцах шаардлага байна уу. Үүнийг зогсооё л доо.

-Засаг даргыг ард түмнээс сонгох нь зөв гэсэн саналыг АН гаргасан. Энэ хэр боломжтой юм бэ?

-Би үүнийг 100 хувь дэмжиж байгаа.
-ИТХ-ыг иргэд сонгодог. ИТХ-аас Засаг даргаа сонгодог. Тэгвэл энэ чинь ард түмний төлөөлөл болж чадахгүй байна гэсэн үг үү. Ард түмнээсээ Засаг даргаа сонгодог нэгж бол баг байдаг. Гэтэл багийн дарга сонгох гэж жинхэнэ гол усаараа талцаж, удам судраа дуудалцдаг шүү дээ?
-Ах дүү хамаатан саднаараа нэг хүн сонгочихоод нөгөөх нь тэдэндээ л үйлчилдэг бол хариуцлага хүлээх л ёстой л доо. Гэхдээ өнөөдөр ИТХ-аас сонгогдож Засаг дарга болсноор жирийн иргэдэд юу нь сайнаар нөлөөлөв. Юу сайжрав. Тиймээс ард түмнээс сонгох нь зөв. Урд голынхон нийлж байгаад багийн Засаг даргаа сонгочихоод урд голынхон сайхан амьдраг л дээ. Дараа нь, хойд голынхон нэг хамаатнаа Засаг даргаар сонгоно биз. Гэтэл өнөөдөр урд хойдгүй л сайхан амьдарч чадахгүй байна.
-Автомат тооллогод иргэд итгэхгүй байна. Сонгуулийн дүн худлаа гарлаа гээд санал нэгдэхгүй байна. Таны хувьд үүнд итгэж байна уу?
-Би хувьдаа 100 хувь итгэж байна. Санал тоолоход хүн орж ирэхээрээ л худлаа үр дүн гардаг. Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй байдаг юм уу. Азаар автомат тоологчдод ашиг сонирхлын зөрчил алга.
-Нэг зүйлийг нэмж асуухад Шинэчлэлийн Засгийн газрын “буянаар” төрийн албан хаагчдыг олноор нь халах гэж байна гэх яриа гарч байна. Хэвлэлээр ч бичиж эхэллээ. Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийн хувьд үүнийг ямар нүдээр харж байна?
-Бидэнд шууд ханд. Яагаад үүнийг хов жив шиг яриад байгаа юм бэ. Ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн хороонд ханд. Төрийн албан хаагч, яам агентлагийн ажилтнуудад би хандаж хэлье. “Та нар өнөөдөр хүртэл дарга дагаж ажлаа хийж явсан энэ сэтгэлгээгээ хойшид болиорой. Өөрийгөө хамгаалах өргөгч цамхаг байгаа мэтээр төрд итгэхгүй, улс төрчид, бүлэглэлд итгэж явдаг зүйлээ боль. Өөртөө итгэ, үйлдвэрчний байгууллагад итгэ, төрдөө итгэ. Өнгөрсөн хугацаанд үйлдэрчинд, төрд итгэдэггүй байсан. Зөвхөн нэг дээрмийн бүлгийн даргад итгэдэг байсан. тэгвэл энэ утгагүй сэтгэлгээгээ авч хая, үйлдвэрчиндээ ханд. Бид та нарт туслахад бэлэн байна” гэдгийг хэлье.

Г.Даваабаатар
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан