Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө
Н.Учрал махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө
Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН 42 КМ ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЧЭЭ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлж, одоогоор газар шорооны ажил 87.15 хувь, ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97,44 хувь, гүүрийн ажил 37,62 хувь, замын дээд бүтцийг 42 км газар угсраад байна.

Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг бол энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх үнэ даруй 2 дахин буурах боломжтой юм. Төслийн хүрээнд нийт 2 өртөө, 6 зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой аж.

0 Сэтгэгдэл























