Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаярыг хэн ард түмний Ерөнхийлөгч гээд байгаа юм бэ


Манайхан өөрөө өөрийгөө өргөмжлөх тун дуртай улс. Болсон болоогүй янз бүрийн “сэтэр” зүүж, түүгээрээ овоглодог болж. Энэ нийгэмд, ард түмний төлөө хийж бүтээсэн зүйлгүй хэрнээ “Ард түмэн” гэдэг агуу том нэр хүндийг барьж дөвчигнөдөг хүн хаа сайгүй олшрох болов. Тухайлбал, Б.Арго өөрийгөө ард түмний багш хэмээн өргөмжилж, 25 хэлтэйгээ гайхуулна. Гэвч үнэн хэрэгтээ 25 битгий хэл таван орны хэлээр мэндлэх чадваргүй гэдгээ нэгэн телевизийн нэвтрүүлэгт ороод баталчихсан. Мэргэжлийн хүмүүс ч түүний тухай ингэж л ярьдаг юм билээ.
Мөн өөрийгөө Чингис хааны угсаатан, ханхүү хэмээн өргөмжилдөг нэгэн бий. Энэ бол Чингис хааны дэлхийн акедемийн тэргүүн дээд Ерөнхийлөгч П.Давааням. Өөрийгөө Чингис хааны залгамжит ханхүү гэх. Мөн Чингис хааны 36 дахь үеийн Ханхүү ч гэж өргөмжлөх. Үнэн хэрэгтээ түүнийг Чингисийн удмын хүн, Чингис хааны дэлхийн академ гэдгийг нь хэн хүлээн зөвшөөрсөн юм.
Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө “Ард түмний Ерөнхийлөгч” гэж цоллох боллоо. Тэгвэл түүнийг үнэхээр сайн Ерөнхийлөгч байсан шүү гэж хэдэн хүн хүлээн зөвшөөрөв. Түүнийг цагдаагийнханд хөлөө гозолзуулаад баригдаад явахад нь телевизээр харсан хөгшчүүл балмад хэрцгий үйлдлийг нь өрөвдсөнөөс биш, энэ Н.Энхбаяр ч сайн хүн шүү гэж дуугарах хүн бараг л үгүй. Харин түүний үед, бүх л өндөр албан тушаалд байх үед Монгол Улсад, жинхэнэ ард түмэнд юу наалдав гэдгийг асуухад сайн зүйл хэлэх хүн бараг л үгүй. За яахав, Их өрийг тэглэсэн, Мянган замыг эхлүүлсэн гэдэг хоёр л зүйлийг нэрлэх байх. Үүгээрээ ард түмний хайр итгэлийг хүлээсэн гэвэл ёстой эндүүрэл болох биз. Харин ч авлигын загалмайлсан эцэг гэдгээр нь бол ард түмэн мэдэх байх шүү.
Гэтэл мань эр өөрийгөө ард түмний Ерөнхийлөгч гэж өргөмжлөөд өрөвч, нимгэн сэтгэлтэй нэгний анхаарлыг татах гэж хичээж байна. Мөн өөрийнхөө  гар хөл болсон хэдэн хүнийг хөдөлгөж, “Ард түмэн” гэдэг үгийг уриа лоозонгоо болгон хэрэглүүлж өөрийгөө суллуулах бүхий л аргыг хэрэглэж эхэллээ. Тухайлбал, маргааш өглөө Төрийн ордны хашааны хаалган дээр Шударга ёс эвсэлт оюутны холбооноос  “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хэмээн чимээгүй жагсаал хийх гэнэ. Жагсаалд хэдэн хүн оролцохыг нь мэдэхгүй ч Н.Энхбаярыг суллагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа нь хэд юм бол. Монголын 2,7 сая хүн үү, нийслэлийн 1,2 сая иргэн үү, тэр жагсаалд оролцох хүмүүс үү. Аль нь байвал ард түмэн гэж үзэх вэ. Мэдээж олон хүний цаана төдий чинээ мөнгө зарж байгаа нь ойлгомжтой.
Тэгвэл жинхэнэ ард түмэндээ хүндлэгдсэн хүн гэж хэн бэ гэдгийг эргэн саная л даа. Халхын сайн эр Цахиур Төмөр гэхээр хэн бэ гэдгийг нь хүн болгон андахгүй мэдэх биз. Мөн Тоорой Банди, Тогос Чүлтэм гээд л ардын дунд баатар болж явсан хүмүүс. Тэдний хийсэн зүйл, туулсан амьдралыг ард  түмэн мэднэ.
Мөн жанжин Сүхбаатар, Ардын Хатанбаатар Магсаржав гээд нэрлээд байвал ард түмний дунд домог болсон, хайр талархлыг нь хүлээсэн  хүн олон. Ардын Хатанбаатар Магсаржав л гэхэд Ховдыг чөлөөлөхөөр Хүрээнээс 25 цэрэг дагуулаад гарсан гэдэг. Зам зуур айл амьтнаар орж Ховдын чөлөөлөхөөр явж байгаа тухайгаа ярьсаар Ховд ороход 3000 мянган цэрэгтэй очиж Манжийн амбаныг хөөж байсан гэдэг. Энэ бол мэдээлэл хомс байсан тэр цагт  түүнийг ард түмэн үнэхээр  “ард түмний дундаас төрсөн нэрт жанжин” хэмээн хүлээн зөвшөөрч бишрэн хүндэтгэж дагаж байсны ганцхан жишээ. Гэтэл ийм гавьяа байгуулж чадаагүй олон түмэнд хүлэн зөвшөөрөгдөөгүй хэрнээ ард түмэн гэдэг нэрийг өмчлөх нь зарим нэг хүмүүст огт зохихгүй байгаа юм биш үү.  “Ард түмний ....” гэдэг үгийг нэрийнхээ өмнө хэрэглэж овоглохын тулд монголын ард түмний өмнө, тэдний төлөө  хийсэн бүтээсэн зүйлтэй, байгуулсан гавьяатай энэ нь олон түмний дунд үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой бололтой.  Түүнээс биш хэний ч мэдэхгүй хүн өөртөө юм уу, нэг хэсэг сайн зүйл хийсэн байлаа ч, түүнийгээ нөгөө нэг муу үйлээр баллачихсан Н.Энхбаяр мэтийн нөхдөд хэр зохих юм бол.  
Нөгөө талаар өрөвдөх хүндлэх хоёр өөр хоорондоо тэн бангүй их зайтай биш үү. Гудамжинд яваа нохойг өөдөөс нь архирсны төлөө хэн нэгэн хайр найргүй балбаж байхад хэн хүн өрөвдөх нь гарцаагүй. Гэхдээ энэ бол нохойг хүндэтгэн хайрлаж байгаа хэрэг огт биш билээ.

Г.Даваабаатар
0 Сэтгэгдэл
Тэр бид хоёрыг хэн Ард түмний Ерөнхийлөгч гэхийм бээ? ккк Намыхан нь л ийм лоозон барьж гүйгээд байгаа болохоос хаха . Энэ комментуудыг харав уу, бүүр нэг хүн хэд хэд ороод биччиж кк эд нар нь л итгэдэг байх даа ккк
Энхбаяр ард түмний ерөнхийлөгч мөн чи бүү атаарх Элбэгдоржоооо
Энхбаярыг 2 сая хүн дэмждэг шүү
Сэтгүүлч Г.Даваабаатар Элбэгдоржоос мөнгө авсан байх шүү
Элбэгдоржийн захилгат нийтлэл байх
Үнэн ш дээ. Тэгээд Н.Энхбаяр шиг хийсэн бүтээсэн юмтай хүн хаана байгаан. энэ сэтгүүлч шиг царайтай юмнуудын харлуулж бичсэнээр хүний хий эн бүтээснийг байхгүй болгоно гэж байхгүй.
МАН-ын сэтгүүлч л байна шдээ. Энхбаярыг шийтгэхийн тулд шудрагаар шийтгэх хэрэгтэй байсан л даа. Түүнээс яг түрүүнийх шиг баривчилгаа, шүүх энэ тэр нь бүгд хууль бус болсон учраас Энхбаярыг ШИЙТГЭХ биш ЗАЙЛУУЛАХ үйл явдал л өрнөсөн юм.
Үнэн ш дээ. Тэгээд Н.Энхбаяр шиг хийсэн бүтээсэн юмтай хүн хаана байгаан. энэ сэтгүүлч шиг царайтай юмнуудын харлуулж бичсэнээр хүний хий эн бүтээснийг байхгүй болгоно гэж байхгүй.
Ор нэр төдий хэрэгт ор нэр төдий л ял оноосон. Бас Н.Энхбаяр ард түмнээс сонгогдоогүй л болчих гээд байна уу даа ...
àìíû ñàëèà íü àðèëààã¿é òýíýã ãºëºã ìèíü ÷àìàéã áîäþîë íààä õ¿í õèéäãýý õèé÷èõñýí õ¿í ÷è ìóó ãºëºã ìèíü õîøíîãîî îëèãòîéõîí àð÷èæ ñóð÷èõààä õóöààðàé ãºëºã ìèíü
Одоо ч тав гурван хүн цуглуулчихаад л Ард түмнэ гэдэг болж дээ, хөөрхий. Н.Энхбаярыг шийтгэсэн нь зөв дөө, зөв
зөв зөв. ард түмний нэрийг барьж тэнэгтэхээ болих хэрэгтэй ш дээ
Хамгийн их уншсан