“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
П.Даш, Л.Алтангэрэл нар давж заалдлаа
ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нар Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргажээ.
Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд тус бүрт нь гурван жил зургаан сар хорих ял оноосон юм. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан тус газрын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан. Мөн тендер зарлахгүйгээр автомашин худалдан авч улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Тиймээс тэд анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргаж, хилс хэргээр яллалаа хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж.
Яллагдагч нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж, П.Дашид дөрвөн жил зургаан сар, Л.Алтангэрэлд гурван жил зургаан сар хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж байсан удаатай.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл