Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглоомуудыг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх мэдэгдэл хүргүүлжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 22-ний өдөр хяналт тавьж ажиллахад 07 дугаар сарын 02-ний өдөр мэргэжлийн байгууллагаар 2700 м2 талбай, 22 тоглоомд халдваргүйтгэл хийлгэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Цаашид тоглоомын газарт амны хаалттай үйлчлүүлэгч нэвтрүүлэх, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж оруулах, гарыг халдваргүйжүүлэх, тоглоомуудыг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж халдваргүйжүүлэх, зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 02-01/2783 дугаартай “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” мэдэгдлийг хүргүүллээ.

Мөн тус байгууллагатай гэрээ байгуулан шорлог шарах үйлчилгээ эрхэлж байсан 2 иргэний үйл ажиллагааг зогсоож, Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлэг зөвлөмжийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн радио үелзлээр өдөрт 7 удаагийн давтамжтайгаар явуулж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан