Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
 Д.Нямхүү: ХӨСҮТ хувийн хамгаалах хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй байна



 7-р сарын 26-нд 264 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь шинжилгээгээр, ажиглалтад тусгаарлагдсан давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Монголд коронавирусийн 288 тохиолдол батлагдсанаас 218 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. 70 хүн эмчилгээнд байгаагийн 64 нь хөнгөн. 

Өнөө өглөө /2020.07.27/ Франкфуртын онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй гэж дөрвөн хүнийг, мөн хавьтал гэж дөрөв, нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. 

ХӨСҮТ-д 250 ор орон бэлдсэн байсан бол одоо орны тоог нэмж 350 болгохоор ажиллаж байна. ХӨСҮТ хувийн хамгаалах хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй. Дараагийн хангалтууд удахгүй ирнэ. Хангалт ирэх сүүлийн хугацаа 21 хоног гэж мэдээлж байгаа. Цаашид 10, 11 дүгээр сард зориулж хангамжийг татахаар өндөр зэрэглэлд зохион байгуулж байна.

Улс орнууд хил хаагдсанаас олон улс оронд ДОХ-ын эм тасарсан. Манай улс чартер нислэгийн онгоцуудаа маш сайн ашиглаж шаардлагатай эм, хангамжаа авч байгаа. ДЭМБ-ын Зүүн Ази Номхон далайн бүсийн 37 орон байдаг. Бүсийн хурлаар шаардлага эм, эмнэлгийн хэрэгслүүдээ үе шаттайгаар захиалж, тасалдал үүсээгүй орон гэж манай улсыг үнэлсэн гэлээ.

1 Сэтгэгдэл
Mash baga nuutstei bn
Хамгийн их уншсан