Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхийлөгч маргааш Ираныг зорино
Ерөнхийлөгч Ираны нийслэл Тегеран хотод болох Эвсэлд үл нэгдэх орнуудын 16 дахь удаагийн уулзалтад оролцохоор маргааш явах гэж байна. Монгол Улс тус хөдөлгөөний гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд дээд болон сайд нарын төвшний уулзалтуудад тогтмол оролцож иржээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 30-31-нд дээд хэмжээний уулзалтад оролцож, мөн үргэлжлүүлэн есдүгээр сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улс Ирантай  эртний түүхийн улбаатай. Их Монголын эзэнт гүрний нэг хэсэг болсон Ил Хаант улсын үеийн Монголтой холбоотой түүх, соёлын арвин өв Иран улсад байдаг.
Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монголын түүхтэй холбоотой дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг хамтран судлах, Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэд солилцох зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Монгол Улс Ирантай 1971 онд дипломaт хaрилцaa тогтоосон байна. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал 1974 онд Иранд айлчилж байжээ. Түүнээс хойш хоёр орны Ерөнхийлөгчийн хариу айлчлал болоогүй аж. Ийнхүү олон жилийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иранд айлчилж буй нь энэ аж. Ерөнхийлөгч ирэх сард мөн АНУ-д болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 удаагийн уулзалтад оролцох гэнэ.
 
П.Ариун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан