Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
АН ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжив
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх лхагва гаригт хуралдана. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ дахь АН бүлэг өнөөдрийн бүлгийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн байна. Тухайлбал, Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Орон нутгийн Хурлын сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /завсарлага/, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай асуудал, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл, Нийтийн албаны тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэн батлахаар болжээ.
0 Сэтгэгдэл






















