Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
100 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг

 "Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн байгаа.

 Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. 170 хүний суудалтай тус онгоцоор ирэх 100 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ.

Өнгөрсөн хугацаанд 15,018 иргэнийг 40 улсаас татаж авсан. Франкфуртийн нислэгээр Африкт байсан цөөн тооны иргэдийг татаж аваад байна. Үүн дээр одоо 49 улсаас 12,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа учраас өргөдөл гаргасан дарааллаар нь ил тод мэдээлж байгаа" гэв.

1 Сэтгэгдэл
Л. Мөнхтүшиг Манай иргэдийн буцах зардал 21 хоног тусгаарлах зардлыг Чех улсын засгийн газар гаргаж байна.гээд л бахархалтай нь аргагүй мэдэгдэж байх юм. Гэтэл манай Засгийн газар гадаадад гацсан иргэдээ яагаад"мөнгө болгож хараад байна вэ
Хамгийн их уншсан