Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Л.Мөнхтүшиг: Гэнэт хил дээр ирсэн учраас хил хаалттай, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан болохоор удсан

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг 

 "Чехээс ирсэн иргэнийг үнэхээр тус улсаас ирсэн гэдгийг тодорхойлох шаардлагатай болсон. Учир нь ОХУ зөвхөн гурван улстай хилээ нээсэн нь Танзани, Турк, Их Британи юм. Гуравдугаар сарын 28-наас Монгол ОХУ-ын бүх боомтод иргэд нэвтрэхийг зогсоосон шийдвэр хүчинтэй байгаа юм. Зөвхөн зохион байгуулалттайгаар хил нээх өдрөө зохицож байж хил нээдэг. Энэ охины хувьд гадаад харилцааны яаманд урьдчилж мэдэгдээгүй. Гэнэт хил дээр ирсэн учраас хил хаалттай, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан болохоор удсан. Гэхдээ Гадаад харилцааны яам нь хил нээдэг байгууллага биш. Одоогоор энэ охин яг яаж ирсэн нь тодорхойгүй байна. Хэрэв хил зөрчвөл ОХУ-ын хуулиар 2 жилээр хорих ял байдаг гэдгийг ОХУ-аас анхааруулсан.

ОХУ-аар дамжин Монголд ирж болж байна гэдэг буруу мэдээллийг иргэд түгээж байна. Үүний улмаас зарим иргэд Европт замдаа явж байна. Энэ мэдээллийг авсан даруйдаа бид сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн. ОХУ-аар дамжин Монголд ирэх боломж хаалттай. Иргэд ОХУ-ын хил дээр очоод буцах эрсдэлтэй тул сэрэмжлүүлж байна" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан