Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын цагаан ордон буюу хар энергитэй байшин


МАН-ын хэдэн гишүүнийг уг нь олон түмэн, сонгогчид төрийн төлөө зүтгэ гэж сонгосон ч тэд төрд биш, төрийн төлөө биш, төрийн ордонд биш, өөрийнхөө төлөө, намынхаа төлөө МАН-ын цагаан ордон гэгддэг байшинд ажилласаар бүтэн хоёр сарыг үдэж байна.
УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд ийнхүү хууль ёсны бүлэггүй атлаа хурал хаян гарч гүйгээд байгаа нь чухамдаа нэгд, албан тушаалаар далимдуулан мөнгө идэхгүй болохоор төрийн ажил  хийх  сонирхолгүй болсон, хоёрт, одоохондоо төрийн ажлаа хийгээд байж байгаа дунд, доод шатныхантайгаа нийлж Орон нутгийн сонгуулиар булхай луйвар гээд ёстой шүдээрээ мэрэхээс бусдыг хийж байгаад ялах хороо найруулж яваагийнх бололтой. Нөгөө талаас харвал үнэндээ тэдэнтэй тэдэнгүй төрийн ажил явдгаараа явж л байгаа болохоор байсан байгаагүй үнэндээ ялгаагүй.
Одоо С.Баяр цаагуур нь шордож, М.Энхболд тэргүүтэн эндээс хор найруулж, Ө.Энхтүвшин мэдэн будилаад  хийж байгаа ганц ажил нь орон нутгийн сонгуулиар яаж ийж байгаад ялж аваад энэ шинэ төрийн ажлыг дунд доод шатанд нь чагталж садаа хийж байгаад унагах. Тэгээд үүнийгээ олон түмэнд “За та нар харж байна уу. Энэ ардчилсан хүчнийхэн гараад ирэхээр ингээд л болохгүй байна шүү дээ” гэж тайлбарлах.
1996 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялагдчихаад яг л ийм тактикаар ажиллаж төрийн ажлыг гацаан, Засгийн газрын удаа дараа унагаж байж 2000 оны сонгуулиар 72 суудал авч санасандаа хүрсэн.
Одоо энэ аргаа хэрэглэхийн тулд Орон нутгийн сонгуулийг хуучин хуулиар нь буюу  тойргийн тогтолцоогоор явуулъя, санал тоолох автомат машин хэрэглэхгүй хэмээн бойкотлох гэж байна. Үнэн хэрэгтээ жилийн жилд сонгуулийг будлиантуулж МАН-д тус болоод орон сууц, машин тэргээр шагнуулдаг “сонгууль  будлиантуулагч мэргэжилтэн” хэдэн хүндээ найдаж байгаа нь тэр.
МАН-ын томцуулын  төрийн  мөнгөөр хэдэн жилийн турш угжиж, хөрөнгө мөнгө луйвардах, авлига авах ажилд мэргэшүүлэн сургасан   хүмүүс бүх орон нутагт бий. НАМЗХ гэж нэг жинхэнэ “мэргэжлийн дээд сургууль” байна. Тэд бол ХЗХ, банк гээд том байгууллагуудаас дадлага хийсэн залуу луйварчид.  Энэ бүхний дээр байгаа У.Хүрэлсүх, М.Энхболд гээд нийслэлийн бүхий л байгууллагад сүлжээгээ байгуулчихсан үүндээ найдаад гэдэс цатгалан явдаг хүмүүсийн өнөөдөртөө хийж байгаа ажил нь чухам л энэ орон нутгийн сонгуулийн бэлтгэл.
Мэдээж нөгөө талд нь суртал нэвтрүүлэг. Өнөөх гайт Хитлер “Еврейчүүд бидний хоолыг идэж байгаа учраас бид өлсч байна” гэж мянгантаа давтаад байсан шиг одоо МАН-ынхан юм л бол “Энэ ардчилсан хүчнийхнээс боллоо” гэцгээнэ. Цас орсон ч, салхи салхилсан ч зам дээр нэг осол гарсан ч... яг л ингэж сурталдана.
Одоо тэд тариа хураахаас өмнө цас ороосой, их бороо орж үер болоосой, ургац бага аваасай  хэмээн ханцуй дотроо залбираад л сууж байгаа. Бараг ном хуруулж, хараал жатга хийлгэж байгаа биз.  
Яагаад гэвэл Орон нутгийн сонгуулиар шинэ Засгийг муу хэлэх аятайхан шалтаг хэрэгтэй.
МАН-ын цагаан ордон нэр нь цагаан ч энэ өдрүүдэд хар хор, муу бүхэн цугларсан газар болоод байна. Тэр л цагаан байшинд одоохондоо хар энерги бүхэн цуглараад байна даа, та минь.

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
Юун хар энергитэй байтугай, шулмын хорлолтой байшин. Дан луйварчид цуглардаг, төрийн мөнгө яаж завшиж идэхээ ярьдаг байшин шүү дээ. Байшин нь босохдоо л төрийн мөнгөөр луйвар хийж боссон, дотор нь дандаа луйварчид цуглардаг байшин
За эд нар тэгээд тэгээд юу олж долоох вэ дээ. Тоохгүй л орхичих
Энэ байшинг браьсан хөрөнгийг нь МАН-аас гаргуулж авбал таарна. Ард түмний мөнгөөр байшин бариулчихаад, одоо ард түмний эсрэг ажиллаж байгаа нөхдөд цалнг нь өгөхгүй байх хэрэгтэй.
Нээрэээ л хар энерги хуримтлуулсан байшин даа. Таван хүний амиар боссон чөтгөртэй ордон. Одоо ч чөтгөрүүд цуглаад төрийн ажлыг гацаах, гутаах юм л ярьж байдаг муу ёрын байшин даа.
Хамгийн их уншсан