Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

 

 УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан.

Үүнтэй холбоотойгоор хот эрх зүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах чиглэлээр НИТХ, НЗДТГ, ЗАА-ны төлөөллийг оролцуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан Ажлын баг байгуулан ажиллаж байна. Тус ажлын багийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж, дээрх хуулиудад шинээр тусгах болон, өөрчлөн найруулах саналаа солилцлоо. Энэ үеэр нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр тодорхой саналуудыг тусгах ёстойг ажлын багийнхан хэлж байв.

Цаашдаа нийслэл хот маань бие даан, хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хөгжих учиртай. Ингэхийн тулд бидэнд санхүүгийн болон захиргааны эрх мэдэл хэрэгтэй. Иймд дээрх хуулийн төслүүдэд тооцоо судалгаатай  санал оруулах нь чухал хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан