Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНЧУ-ын Прага хот руу хийх тусгай үүргийг онгоц өнөөдөр 11:35 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрсөн. 

Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн онгоц 08 дугаар сарын 11-ний өглөө 05:30 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай.

Тус онгоцоор ирсэн иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей инн”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлах юм.

“Майсон”, “Холидей инн”, “Хавана” зочид буудлууд болон “Синдүра-Мед” эмнэлэг нь анх удаа тусгаарлах байрны зориулалтаар иргэдийг хүлээн авах гэж байгаа бөгөөд тус бүр 20-30 өрөөтэй, 35-47 хүн хүлээн авах хүчин чадалтай газрууд юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан