“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл шинэчлэгдэх нь
УИХ-ын ээлжит бус чуулганаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссан зарим гишүүдийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу эрүүл мэнд, гадаад харилцаа, биеийн тамир, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүн дэвшүүлэн материалыг нь ирэх есдүгээр сарын 5-ны дотор УИХ-д өгөх юм байна.
Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдээс дөрвийг нь Монгол Улсын ерөнхийлөгч, долоог нь УИХ, дөрвийг нь Монгол Улсын Засгийн газар тус бүр зургаан жилийн хугацаатай нэр дэвшүүлэн сонгодог юм.
Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдээс дөрвийг нь Монгол Улсын ерөнхийлөгч, долоог нь УИХ, дөрвийг нь Монгол Улсын Засгийн газар тус бүр зургаан жилийн хугацаатай нэр дэвшүүлэн сонгодог юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























