Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан хуучнаа санагалзсаар
МАН төрийн эрхийг  91 жилийн турш халаагүй барьсан гэдэг ч өнгөрсөн хугацаанд хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж, өөрсөддөө зориулан хялбарчилж мөрддөг байсан нь алхам тутамд илэрсээр байна. Ерөнхийдөө 2008 оны УИХ-ын сонгуулиар амласан өчнөөн худал амлалт нь биелээгүй, ард түмний сэтгэл санаа тэднээс холдсон, тэгээд ч нэрээ сольсноос үүдээд МАХН салан тусгаарласан зэрэг нь энэ оны УИХ-ын сонгуулиар өөрсдөд нь таагүй нөлөө үзүүлэхийг хараад олон зүйлийг өөрсөддөө таатай байдлаар зохицуулахыг эрмэлзсэн. Юун түрүү УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулна гэсэн хуулийн заалт байсаар байтал тусад нь явуулна гэж зөрүүдэлсээр санасандаа хүрсэн. Энэ бол тэртээ 1996 оных шиг УИХ-ын  сонгуулиар дээрээ алдсан ч дороо хөлийг нь авна гэсэн тооцоо байсныг санасан хэрэг.  Чухамдаа МАН-ын хувьд өөрсдөд нь ашиггүй байвал хуулийн ямар ч заалт, зохицуулалтыг үл тоомсорлодгийн нэг жишээ нь энэ.
Энэ намаас сонгогдсон гишүүд УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор намын бүлэг байгуулах саналаа гишүүдийн нэрийн хамт өргөн барина гэсэн заалтыг мөрдөөгүй атлаа өнөөдөр Монгол Улсын хуулийн заалтыг “нэг муу махан өгүүлбэр, ганцхан өгүүлбэр” гээд хэнэг ч үгүй явж байна.
2007 онд УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн орон дотроо зассан Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг өнөө болтол эргүүлэн засч УИХ-аар баталсан тэр үг өгүүлбэрт нь оруулахыг эрмэлзэхгүй явж ирсэн нь ч бас л өөрсдөд нь ашигтай байснаас тэр.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар хууль зөрчсөөр атал МАН цээжээрээ хамгаалан толгойг нь илж байсны учир ч үүнтэй л холбоотой.  Тэр бүхнээс энэ намын томцуул ямар нэгэн хэмжээгээр ашиг унагаж байсан учраас л Монгол Улсын хуулийг зөрчих эсэх нь хамаагүй явж ирж.
Парламентад өөрийнх нь намын гишүүд дийлэнх олонхи, Намын дарга нь Засгийн газрын тэргүүн байсан, тэгээд ч УИХ-ын даргаараа намынхаа хамгийн сул дорой чадвар тааруу нэгнийг сонгож байсан нь хуулийг үл тоомсорлож, мөрдөхгүй байх нэг гол гогцоо нь байсан хэрэг. Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан гээд эднийхээс сонгогдсон УИХ-ын дарга нь хуулийг мөрдүүлэх гэж ажиллахаасаа илүүтэй намын дарга, бусад гишүүдийнхээ үгийг аялдан дагаж, тэднийхээ төлөө үйлчилж ирсэн нь энэ намын хувьд хууль гэдэг ёстой гууль болж эрх баригчид хуулийг мөрдөхгүй байж болно гэдэг ойлголт бий болгосон.
Одоо сонгуулиар ялагдсан ч гэсэн хуучнаа санагалзан эрх мэдэлтэй байж, түүнийгээ өөрийн намынхаа, хувийнхаа эрх ашигт зохицуулж ирсэн зангаа тийм ч амархан тавихгүй бололтой, энэ МАН-ынхан.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
эд нар олонхи байхдаа мөн л ингэж байсан даа. харин ч өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хуулийг яаж ч завхруулж байсан билээ дээ. Одоо та нарын авлига дууссаань Болж
Хамгийн их уншсан