Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Орон нутгийн сонгуульд бэлтгэх ажил эхэлжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нартай орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд санал солилцсон байна. Энэ үеэр  СЕХ-ны дарга Н.Лувсанжав орон нутгийн сонгуулийг автоматжуулсан техник хэрэгслээр явуулахтай холбогдон  бэлтгэл ажлыг зохион байгуулах, хуулийн гол гол зохицуулалттай холбоотой асуудлын талаар танилцуулсан байна.  Ингэхдээ гол хүндрэл нь орон нутаг, аймаг, дүүргийн сонгуулиар тухайн орон нутаг бүрт тохирсон саналын хуудсыг програмчилж ялгавартайгаар хэвлэхэд бэрхшээл байгаа гэлээ.  Тухайлбал, нийслэлд өнгөрсөн сонгуулиар  50-иад төрлийн саналын хуудас хэвлүүлэхэд арав гаруй хоног шаардсан байна. Одоо бол хэдэн мянган төрлийн саналын хуудас байгаа болохоор СЕХ  дангаараа эл ажлыг хийхэд хүндрэлтэй гэнэ. Тиймээс орон нутгийн сонгуулийн хорооны төлөөлөл нь ирж өөрсдөө хяналт тавих боломжийг хуульд тусгаж өгөх шаардлагатай  гэсэн байна. Харин урьдчилсан байдлаар 9.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Мөн Тагнуулын байгууллага, Мэдээлэл технологийн газартай хамтран програм хангамжийг хянах ажил хийх тухай ч энэ үеэр хөндлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан