Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналд нэр дэвших бүтээлийг хүлээн авна

Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2020 оны шалгаруулалтыг зарлаж байна.

Энэхүү шагналд нэр дэвшигч нь дор дурдсан шаардлага хангасан бүтээл туурвисан байгууллага, судлаачдын баг, хувь хүн байна.

1. Бүтээлд тавигдах шаардлага:

  • Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр оюуны биет бүтээл болон эд материаллаг зүйлээр хувь нэмэр оруулсан байх;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлж, бодит үр дүнд хүрсэн байх буюу энэ хүрээнд үр дүнг шууд нэвтрүүлж болохуйц онолын суурь судалгааг боловсруулсан байх;
  • Нэр дэвшүүлэх бүтээл нь нэг жилээс доошгүй хугацаанд үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтэрч бодит үр дүн өгсөн байх;

2. Бүрдүүлэх материал:

  • Нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
  • Бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;
  • Бүтээлийн онолын түвшин шинжлэх ухааны ач холбогдлын талаар гадаад болон дотоодын 2-оос доошгүй эрдэмтдийн тодорхойлолт;
  • Шинэ технологи, техник, багаж тоног төхөөрөмж, материал бодисын үндсэн үзүүлэлт ашиглалтын нөхцөл, эдийн засгийн тооцоо, ижил төрлийн бүтээлүүдтэй харьцуулсан дүгнэлт;
  • Нэр дэвшигч нь гадаадын иргэн бол бүтээлийн үр дүнг хүртэгч Монголын талын байгууллагын санал, дүгнэлт.

3. Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2 хувь бүрдүүлж 2020 оны 09 дүгээр сарын  30-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд  хүлээлгэн өгч бүртгүүлнэ. Шагналын журамтай nema.gov.mn цахим хуудасны “Хууль, эрхзүй” булангийн “Журам, заавар” хэсгээс дэлгэрэнгүй танилцана уу.

Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Холбоо барих утас: 262539 /Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга/

4. Шагнал урамшуулал:

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагнал нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Шагналын үнэмлэх /гэрчилгээ/, арван сая (10.000.000) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг 12 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга гардуулна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан