Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
12 ДЭН БУУДАЛД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

"Дэн буудал" арга хэмжээ удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2 хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Чингэлтэй дүүрэгт байрлах 12 дэн буудалд хийлээ. Шалгалтаар дэн буудлуудын зочдын өрөөний талбайн хэмжээ стандарт заасан хэмжээнээс бага, орны гудас матрас болон цагаан хэрэглэлүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчийн тоогоор гарын алчуургүй,ариун цэврийн өрөөнд 1 удаагийн оо, сойз, саван, шампунь хангалтгүй, 1 удаагийн хэрэгслийн шинжилгээний бичиггүй, ажилчид ажлын хувцасгүй, цэвэрлэгээнд халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэж хэвшээгүй, өрөөнүүдийн өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй байна. Шалгалтанд хамрагдсан 12 газраас 3 дэн буудал нь засвартай байсан. Хяналт шалгалтаар зөрчилтэй байсан 3 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох санал өгч мөн 2 дэн буудалд ЗТХ-ийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч ажиллалаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан