Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Гэр хорооллын айл өрхөд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм. Үүний хүрээнд гэр хорооллын айл өрхөд шилэн кабельд суурилсан интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Юнивишн компанийн хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Юнивишн компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Мэдээлэл технологийн холбооны судалгаагаар хотын зах буюу гэр хороолол, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн интернэтийн хурд бага байдгаас шалтгаалан мэдээллээс хоцрох, мэдээллийн хүртээмж төвийн бүсэд амьдардаг хүмүүсээс 25-50 дахин хоцрогдолтой байдаг нь тогтоогдсон байдаг.

Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд болон аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд өндөр хурдны интернэтэд холбогдон өдөр тутамдаа мэдээллийн хоцрогдолгүй болж эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авах боломж бүрдэх аж. Цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр боломжит бүх газруудад камерын хяналтыг нэвтрүүлэх боломжтой болно.

 УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан