Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Шуурхай албанд хоёр автомашин шийдвэрлэж өглөө

 Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас энэ онд “Хууль, эрхзүй соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж, мэргэжлийн ур чадвар хариуцлагыг сайжруулах”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтвортой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд түрээсийн орон сууц хөтөлбөрт дөрвөн алба хаагчийг хамруулж, 10 алба хаагчийг хямд өртөгтэй орон сууцанд оруулан, таван ханатай иж бүрэн гэрийг таван алба хаагчдад олгожээ.

  Мөн Сайншанд сумын ИТХ-ын хуралдаанаар “Залуус” цэцэрлэгт хүрээлэнг “Аврагчийн төгөл” болгон нэрийг өөрчилсөний дагуу гэрэлтүүлэг суурилуулан, хаягжуулж, элсний гар бөмбөгийн талбайг шинээр байгуулаад байна.

Харин алба хаагчид сүүлийн таван жилийн хугацаанд аймаг, орон нутгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдлийн нийт 392 удаагийн дуудлагаар 321 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 8,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

 Аймгийн хэмжээнд хүчтэй шороон шуурга, мал амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол зонхилон тохиолддог. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдсон гамшиг, ослын дуудлага 62,5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа хэмээн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулсан юм.

Шадар сайд Я.Содбаатар энэ үеэр сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтууд Дорноговь аймагт хийгдэж байгаа учраас аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь чухал гэдгийг онцлоод Онцгой байдлын газарт шуурхай албаны зориулалттай хоёр автомашиныг шийдвэрлэж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан