Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Өргөөгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг нээлээ


Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ. Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам  болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж хөдөлгөөнийг нээх үүргийг өгсөн юм. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ  хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн  ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан