Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Б.Галдаагийн алба 10 жилийн ажлаа тайлагналаа
Тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгадаг байгууллага бол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба. Энэ жил тус алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй. Тиймээс тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм.
10 жилийн хугацаанд иргэд, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 5948 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээр гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байдлаас нь харвал, 1956 гомдол, мэдээлэлд буюу 32.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 2774-д нь буюу 46.6 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 1218-д нь буюу 20.5 хувийг харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлжээ. Гомдол, мэдээллийн 3653 нь Улаанбаатар хотын, 2295 нь хөдөө орон нутгийн харьяалалтай байна. Төрлөөр нь авч үзвэл, 2283 нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн, 1276 нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн, 464 нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн, 763 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн, 99 нь захиргааны журмын эсрэг гэмт хэргийн, 727 нь албан тушаалын гэмт хэргийн, 149 нь нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн, 187 нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
Албан тушаалын хувьд шүүгчид холбогдох 200, прокурорт холбогдох 204, мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн байгууллагын ажилтанд холбогдох 3672, тагнуулын байгууллагын ажилтанд 59 гомдол, мэдээлэл байна.

2002-2012 оны эхний хагас жилд тус алба нь 2986 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1843 нь буюу 61.7 хувь нь нийслэл, 1143 нь буюу 38.3 хувь нь хөдөө орон нутгийн харьяалалтай хэрэг байна.
Гэмт хэргийн ангиллаар авч үзвэл, хөнгөн 990, хүндэвтэр 1522, хүнд 389, онц хүнд 85 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Шийдвэрлэгдсэн хэргүүдийг субьектээр нь авч үзвэл, шүүгч 49, прокурор 52, хэрэг бүртгэгч 378, мөрдөн байцаагч 261, цагдаагийн байгууллагын ажилтан 2426, тагнуулын байгууллагын ажилтан 39, тэдгээртэй хамтран энгийн 1177 иргэн шалгагдан шийдвэрлэгджээ. Дээрх шийдвэрлэсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзэхэд, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1510 буюу 50.6 хувийг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 415 буюу 13.9 хувийг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 203 буюу 6.8 хувийг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 192 буюу 6.4 хувийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 244 буюу 8.2 хувийг, албан тушаалын гэмт хэрэг 217 буюу 7.3 хувийг, бусад төрлийн гэмт хэрэг 205 буюу 6.9 хувийг эзэлжээ.
Тус албанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2986 хэргийн улмаас нийт 20.954.924.0 мянган төгрөгийн хохирол иргэд, байгууллагад учирснаас 3.541.713.0 мянган төгрөгийн хохирол буюу 16.9 хувийг барагдуулж, иргэний нэхэмжлэлийг хангах, хохирол нөхөн төлүүлэх болон шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор 6.171.625.0 мянган төгрөг буюу 29.5 хувийн хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан байна.
Тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгадаг байгууллага бол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба. Энэ жил тус алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй. Тиймээс тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм. 10 жилийн хугацаанд иргэд, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 5948 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээр гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байдлаас нь харвал, 1956 гомдол, мэдээлэлд буюу 32.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 2774-д нь буюу 46.6 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 1218-д нь буюу 20.5 хувийг харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлжээ. Гомдол, мэдээллийн 3653 нь Улаанбаатар хотын, 2295 нь хөдөө орон нутгийн харьяалалтай байна. Төрлөөр нь авч үзвэл, 2283 нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн, 1276 нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн, 464 нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн, 763 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн, 99 нь захиргааны журмын эсрэг гэмт хэргийн, 727 нь албан тушаалын гэмт хэргийн, 149 нь нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн, 187 нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
Албан тушаалын хувьд шүүгчид холбогдох 200, прокурорт холбогдох 204, мөрдөн байцаагчид холбогдох 1108, хэрэг бүртгэгчид холбогдох 641, цагдаагийн байгууллагын ажилтанд холбогдох 3672, тагнуулын байгууллагын ажилтанд 59 гомдол, мэдээлэл байна.

2002-2012 оны эхний хагас жилд тус алба нь 2986 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1843 нь буюу 61.7 хувь нь нийслэл, 1143 нь буюу 38.3 хувь нь хөдөө орон нутгийн харьяалалтай хэрэг байна.
Гэмт хэргийн ангиллаар авч үзвэл, хөнгөн 990, хүндэвтэр 1522, хүнд 389, онц хүнд 85 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Шийдвэрлэгдсэн хэргүүдийг субьектээр нь авч үзвэл, шүүгч 49, прокурор 52, хэрэг бүртгэгч 378, мөрдөн байцаагч 261, цагдаагийн байгууллагын ажилтан 2426, тагнуулын байгууллагын ажилтан 39, тэдгээртэй хамтран энгийн 1177 иргэн шалгагдан шийдвэрлэгджээ. Дээрх шийдвэрлэсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзэхэд, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1510 буюу 50.6 хувийг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 415 буюу 13.9 хувийг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 203 буюу 6.8 хувийг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 192 буюу 6.4 хувийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 244 буюу 8.2 хувийг, албан тушаалын гэмт хэрэг 217 буюу 7.3 хувийг, бусад төрлийн гэмт хэрэг 205 буюу 6.9 хувийг эзэлжээ.
Тус албанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2986 хэргийн улмаас нийт 20.954.924.0 мянган төгрөгийн хохирол иргэд, байгууллагад учирснаас 3.541.713.0 мянган төгрөгийн хохирол буюу 16.9 хувийг барагдуулж, иргэний нэхэмжлэлийг хангах, хохирол нөхөн төлүүлэх болон шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор 6.171.625.0 мянган төгрөг буюу 29.5 хувийн хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























