Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
С.Оюун: Манай нам Засгийн газраас гарахгүй
ИЗНН-ын хурал өчигдөр болж хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрт хүрч, Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан хүсэлт хүргүүлэхээр болсон тухай мэдээлэл тарсан. Энэ талаар тодруулахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай холбогдлоо.

-ИЗНН-ыг хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл түгэх боллоо. Үнэхээр тийм шийдвэр гаргасан юм уу?
-Тийм зүйл байхгүй ээ. Ташаа мэдээлэл байна. Өнөөдөр /өчигдөр/ манай намынхан хуралдсан. Ингэхдээ Засагт хамтарч ажиллахаар болсон намууд хоорондоо ямар механизмаар ажиллах талаараа л АН-ын даргад бичиг хүргүүлсэн юм. Засгийн газарт орж амжаагүй шахам байж гарна гэж юу ярих вэ дээ. Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ч хэлэлцээгүй байна. Мөрийн хөтөлбөрөө УИХ-ын чуулганаар хэлэлцэж, батлуулна. Ийм байхад манай нам Засгийн газраас гарах шийдвэр гаргахгүй шүү дээ.
-Дэд сайдын асуудлаас болж танай намынхан санал зөрөлдсөн гэсэн?
-Тийм юм байхгүй. Соёл, спорт, аялал жуулчлал болоод Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдыг манай нам авахаар ажлын хэсэг дээр ярьсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан