Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Б.Галдаа: Албан тушаалын арав орчим хэрэг шалгаж байгаа
Тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгадаг байгууллага бол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба.
Энэ жил тус алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хийсэн ажлаа тайлагнасан юм.
Түүнчлэн тэд өчигдөр “Мөрдөн байцаах ажлын чанар, үр дүнг үнэлэх, боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр тус албаны дарга Б.Галдаагаас цөөн асуултад хариу авлаа.
-Ажиглаад байхад, сүүлийн үед цагдаа, АТГ-ын шалгаж, прокурор, шүүхийн шатанд шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тохиолдол олон удаа гарч байна. Хуульч хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хуульчид өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлаж, аливаа хэргийн нотлох баримтыг үнэлдэг. Ингэж итгэл үнэмшлээр хандахыг хуулиар зөвшөөрсөн. Тиймээс мөрдөн байцаалтын явцад цуглуулсан баримтад хяналт тавих нь прокурорын эрх мэдлийн асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нотлох баримт хангалтгүй, эргэлзээ төрвөл яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн зарчим бий. Тиймээс нотлох баримтын тэнцвэртэй байдалд эргэлзсэн, тээнэгэлзсэн байдал үүсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Харин шалгасан гэмт хэрэг нь бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болж буй нь мөрдөн байцаагчийн мэдлэг, чадвар хангалтгүй байгаатай холбоотой гэж боддог.
-Танай албаны шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгох, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тохиолдол хэр гардаг вэ?
-Прокурорын шатанд жилд дунджаар 7-8 хэрэг хэрэгсэхгүй болдог. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, Өршөөлийн зарлигт хамрагдах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөрдөн байцаалт явуулсан ч тухайн шалгасан хүн нь гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдоогүй бол хэрэгсэхгүй болгоно. Харин хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тохиолдол гардаггүй. Прокурорын даалгавраар ажил үүрэг гүйцэтгэдэг ч хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн тогтоох нь бидний үүрэг. Тиймээс чадна ядна хийсэн ажлаа прокурорын шатанд хэрэгсэхгүй болговол бидний ажлын үр дүн муу л байна гэсэн үг.
-20 гаруй мөрдөн байцаагчтай гэсэн. Жилд дунджаар хэчнээн хэрэг шалгадаг вэ. Ажлын ачаалал хэр байдаг бол?
-Жилд дунджаар 200-300 эрүүгийн хэрэг, 600-700 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авч шалгадаг юм. Цагдаагийн мөрдөн байцаагч нартай харьцуулбал манай албан хаагчдынх бага. Тоочвол зовлон их. Энэ бүхнийг яриад яахав. Баруун бүс рүү нэг хүн явлаа гэхэд бүх аймгаар нь дамжина. Ингэж хоёр, гурван сар явдаг. Өвөл явсан хүн хавар үстэй дээлээ чирээд ирдэг тохиолдол зөндөө. Томилолтын мөнгө энэ тэрээс ч шалтгаалдаг нь бий. Харин ажлын ачаалалдаа түүртэх юмгүй. Ачааллаа даах хүчин чадал ч байна.
-Цагдаа, прокурор, шүүгч, хэрэг бүртгэгч гээд албан тушаалтнууд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол мөн танайх шалгадаг болсон. Гомдол мэдээлэл хэр ирж байна вэ?
-2010 оноос энэ субьектүүдийн авлига, албан тушаалын хэргийг шалгаж эхэлсэн. Жилд авлигатай холбоотой 30-аад гомдол, мэдээлэл ирж байна. Албан тушаалын арав орчим хэрэг шалгаж байгаа.
-Тухайлбал, хэн гэдэг албан тушаалтныг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Энэ талаар ярих боломжгүй.

0 Сэтгэгдэл