Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Я.Содбаатар: Цагаан нуурын боомтоор ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлалаа. 



Хуралдааныг цаг үеийн байдалтай холбогдуулан гэнэт зарласан учир ямар асуудал хэлэлцэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Хуралдааны дараа Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Я.Содбаатар: Цагаан нуурын боомтоор ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрлээ

 16.30 цаг

Я.Содбаатар:  Цагаан нуурын боомтоор ирсэн хоёр орос жолоочоос коронавирус илэрлээ. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан. Эрсдэл  өндөр байгаа учир хилийн боотуудыг хааж байна. халдвар хамгааллалтаа дор бүрнээ маш сайн хангах хэрэгтэй. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 30 хоногийн нөөцтэй байна. Алтанбулаг, Замын-Үүд, Шивээхүрэнгийн боомтод хөл хорионы бүс тогтоож,жолооч нарыг нааш нь оруулахгүй байх чиглэлээр ажиллаж байна. 

Т.Мөнхсайхан, Хил залгаа ОХУ-д халдварын тоо улам нэмэгдсээр байна. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтоор нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл тээвэрлэдэг. 64 жолоочоос хоёр хүнд коронавирусийн халдвар илэрсэн учир хилийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргалаа. 

 

1 Сэтгэгдэл
Бусад 4 хүн нь хаанаас ирсэн хүмүүс вэ
Хамгийн их уншсан